Wednesday, April 13, 2011

"Шанхайгаар аялах нь" номын тухайд

Миний бие “Шанхайгаар аялах нь” номыг бичиж Шанхай хотын талаарх мэдээллийг цуглуулан олны хүртээл болгохдоо та бүхэнд аялал жуулчлалаар дамжуулан танин мэдэхүйн сан хөмрөгийг тань тэлж, хятадын европ гэгдэх Шанхай хотын амьдралын хэв маягтай өөрсдийнгөө харьцуулаасай гэж бодсон билээ. “Шанхайгаар аялах нь” ном Шанхай хотын талаар олон арван аялал жуулчлалын газруудыг танилцуулахаас гадна 2010 онд зохиогдож буй Шанхайн Экспогоор аялахад тань хөтөч болж чадах гарын авлага болох болов уу.

Шанхайгаар аялагч танд хэлэхэд Шанхай үнэхээр уйдахааргүй, мартагдашгүй, гайхамшигт хот юм. Шанхайчуудын урлагт хайртай учир олон арван орчин үеийн урлагийн галлерей, уран зургийн урлангууд Шанхайд төвлөрсөн байдаг. Ингээд Шанхайгаар аялахад танд хэдий хэр хугацаа хэрэгтэй бол гэж та бодож байгаа байх. Өнгөц аялая гэвэл хамгийн багадаа 2-3 хоног хэрэгтэй болов уу. Тиймээс та Шанхай хотыг зорихоор шийдсэн бол энэхүү бяцхан номоор хөтөч хийн, өөрийн сонирхож буй газартаа заавал очиж үзэж, Шанхай хотын гайхамшигтай танилцаарай.

Мөн аялал жуулчлалын чиглэлээр улаан аялал жуулчлал, томоохон цанын бааз, амралт зугаалгын цогцолбор газрууд, энгийн зоогийн газраас эхлээд өвөрмөц шийдэл бүхий хуучин, шинэ Шанхайн өнгө төрхийг илэрхийлсэн ресторан зоогийн газар, орчин үеийн урлагийг гайхамшигтайгаар хослуулсан Мо Янь баар зэрэг нь хойч үедээ зөв хүмүүжил, үзэл суртлыг залуучуудын сонирхдог арга хэлбэрээр нь дамжуулан сурталчилж, хотдоо олон жуулчдыг татан дэлхийд нэр хүндтэй “Экспо-2010” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулах эрхийг авч чаджээ.

Уг номонд орсон агуулгыг товч дурдвал:
1. Шанхай хотын тухай
2. Шанхайн экспо 2010
3. Зочид буудал
4. Шанхай хотын гайхамшигууд /дүүрэг бүрээр/
5. Шилдэг их сургуулиуд
6. Шилдэг эмнэлгүүд
7. Хавсралт

Ингээд “Бээжингээр аялах нь” номын маань цуврал болох “Шанхайгаар аялах нь” номыг шимтэн уншиж, шинэ санал бодол шүүмжээ бидэнд харамгүй илгээнэ гэдэгт итгэж байна.
Энхтайваны Хулан

2 comments:

  1. Сайн байна уу?
    энэ номыг хаанаас авч болох вэ? номын дэлгүүрүүдээр байгаа болов уу?

    ReplyDelete
  2. inter, mir, ih delguur geed tomoohon nomiin delguuruuded baigaa. herev olon toogoor avah bol hyamdraltai, hurgeed ugnu shuu. utas: 99012811

    ReplyDelete