Wednesday, April 13, 2011

2009 ОНЫ ХЯТАДЫН НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ, 2010 ОНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР

2009 ОНЫ НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ, 2010 ОНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР
Энэ өмнө нь хийж байсан хуучин судалгааны ажлууд юм. Хэн нэгэнд хэрэг болж магадгүй. Энэ жил чинь хүн бүр л нүүрсээр амьсгалж байна....

Оршил: 2009 он бол коскжих нүүрсний өртөг болон ган төмөрлөгийн үйлдвэрийн эрэлтийн давхар хязгаарлалттай байв. Косксжих нүүрсний зах зээл хэлбэлзэл ихтэй байж 7-8-р сар, 11-12-р сард үнэ 2 удаа дээд цэгт хүрсэн. 2009 оны цагаан сарын өмнө ган төмөрлөгийн үйлдвэр бүтээгдэхүүнээ нөөцлөх шаардлагатай байснаас коскжсон нүүрсний үнэ тэнгэрт хадан 1800 юань/тн болсон ч, ган материалын үнэ аажмаар буурч, ган төмөрлөгийн үйлдвэрүүд нүүрсний үнийг буулгах шахалт үзүүлж байв. 7-р сард ган төмөрлөгийн зах зээлд дахин үнэ огцом өсөх үзэгдэл болж, төрөл бүрийн бүтээгдэхүүний үнэ өсөн, тэр тусмаа барилгын материалын үнэ өссөн. Энэ үед гангийн үйлдвэрлэл өсөх хирээр коксжсон нүүрс, коксжих нүүрсний эрэлт хэрэгцээг нэмэгдэн, нүүрс коскжуулах үйлдвэрүүдийн түүхий эдийн нийлүүлэлт хангалтгүй болж үнэ өсч байв. Тиймээс коскжсон нүүрсний үнэ тасралтгүй өсч, ган хайлуулах үйлдвэрүүд харин зах зээлийн энэ өөрчилөлтөөс үнэдээ өөрчилөлт оруулав. 8-р сарын сүүлээр ган төмөрлөгийн үнийн ихээхэн хэмжээний өсөлтийн дараа үнэ нь огцом буурч түүнийг дагаж коскжих нүүрсний үнэ бага багаар буурсан. Харин 4-р улиралд нунтаг нүүрсний үнэ, тээврийн шалтгаанаар коскжсон нүүрсний үнэ ихээр өссөн байгаа. 2009 оны нүүрсний зах зээлийн үргэлжлэл дээр 2010 оны 1-р сард металлургийн нүүрсний зах зээлийн нөөцийн хязгаарлагдмал байдал нь үнэ ерөнхийдөө өсөх хандлагыг бий болгож, ойролцоогоор дотоодын коскжсон нүүрсний үнэ 100-150 юанаар өсөх таамаг байна.
Нэг. Түүхий нүүрсний үйлдвэрлэл өсч, цэвэр импортын нүүрс өмнөх жилүүдийн тоог давсан байна.
2009 оны металлургийн нүүрсний үйлдвэрлэл 409.75 сая тонн, нийлүүлэлтийн дутагдал 30.46 сая тонн болсон нь Шаншигийн нүүрсний бодлогыг өөрчилсөнтэй холбоотой. Шанши бол металлургийн нүүрсний гол үйлдвэрлэгч бөгөөд ихэнх газрын уурхайнууд үйлдвэрлэлээ зогсоосноор металлургийн нүүрсний үйлдвэрлэл эрс багассан байгаа.

Гаалийн мэдээнээс үзвэл 1-11-р сард нүүрсний импорт 109.43 сая тонн, өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 190,5%-аар өссөн. 11-р сард нүүрсний экспорт 1.43 сая тонн, өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 46.7%-аар буурсан байна. 1-11-р сарын нүүрсний экспортын хэмжээ 20.33 сая тонн, өмнөх жилээс 50.4%-аар буурсан. 1-11-р сарын нүүрсний цэвэр экспортын хэмжээ 89.1 сая тоннд хүрсэн байна.
Шаншигийн коксжсон нүүрсний группын мэдээгээр, 1-р сарын 1-ээс зарим бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөсөн. Коксжсон нунтаг нүүрсний тэвшин дээрхи татвартай үнэ 1125 -аас1215 юань/ тонн болгосон. Rich coal-ийн тэвшин дээрхи татвартай үнийг 1210-аас 1330 юань/ тонн болсон. Lean coal-ийн тэвшин дээрхи татвартай үнэ нь 900-960 юань/ тонн болсон байна.
2009 оны 10 сарын Хятадын нүүрсний импортын үзүүлэлт


2009 оны 10-р сарын Хятадын нүүрс импортлогч улсын үзүүлэлт


улсууд Сарын хэмжээ тонноор Сарын үнэ доллороор Нийт хэмжээ тонноор Нийт үнэ доллороор)
Австрали 1,386,757.50 191,300,753 18,734,732.43 2,536,155,442
Монгол 379,721.00 25,314,966 3,301,266.02 197,294,142
ОХУ 168,255.20 21,002,162 1,397,572.56 191,700,790
Канад 149,288.88 21,114,454 2,915,387.44 411,789,411
индонез 93,226.00 11,999,395 1,373,010.48 157,423,201
Шинэ зеланд 35,227.50 6,072,167 243,200.37 36,008,078
Энэтхэг 0 0 0.53 532
Казакастан 0 0 120 7,790
Колумб 0 0 14.12 2,510
АНУ 0 0 63,085.76 9,404,098
Чүнин 0 0 0.518 912
Малайз 0 0 35,575.08 4,289,933
Бүгд 2,212,476.08 276,803,897 28,063,965.31 3,544,076,839
-48.34% -47.87% 8.26% 8.20%

[www.umetal.com] 2009-11-26 09:35:45.0

Хятадын импортын хэмжээ нэмэгдсэн нь гол 3 шалтгаантай гэж салбарын мэргэжилтэнгүүд үзэж байна. Үүнд:
1. Япон зэрэг хөгжингүй орны нүүрсний эрэлт эрс багассанаар Австрали улс нүүрсний борлуулалтын зах зээлийн зорилтот зах зээлийг Хятад болгон өөрчилж, Хятадын зах зээлд хүч түрэн орж ирсэн. 2009 оны 1-9-р сард Хятад улс Австралиас импортолсон нүүрсний хэмжээ 32.34 сая тонн, өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулбал 29.93 сая тонноор өссөн буюу 12.4 дахин өсчээ.
2. Хятадын Шанши мужийн эрдэс баялагийн нөөцийг эмхлэх ажлын хүрээнд, нүүрсний уурхайнуудад стандарт тогтоон, жижиг уурхайг хаах бодлого баримталж эхэлсэн бөгөөд, энэ явцад үйлдвэрлэлийн хэмжээ тодорхой хувиар багасч, гадаадын зах зээл энэхүү орон зайг нөхөх шаардлага тулгарсан. Шанши мужийн түхий нүүрсний үйлдвэрлэл 2009 оны 1-9 сард 414.5 сая тонн байсан бөгөөд өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 3.9%-аар буурсан байна. Шаншигийн угаасан нунтаг нүүрс 1-11-р сард 32.25 сая тонн буюу өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 3.42%-аар буурсан байна. Үүнтэй уялдан Шанши мужийн нүүрсний нөөцөд тулгуурлан байгуулсан томоохон үйлдвэрүүд нүүрсээ өөр бүс нутгаас авч, өөр бүс нутгаас авч байгаагаас тээврийн зардал нэмэгдэн, хятадын дотоодын нүүрсний үнэ харьцангуй нэмэгдсэн, улам ч нэмэгдэх хандлагатай байгаа.
3. Мөн 2009 оны сүүлийн хагас жилд дотоодын ган төмөрлөгийн зах зээл өсөлттэй байсан, үйлдвэрлэл тухайн жилийн хамгийн өндөр үзүүлэлт дээр байсан нь металлургийн нүүрсний хэрэгцээг нэмж байв.

Хятадын сvvлийн 2 жилийн нvvрсний импортын харьцуулалт хvснэгтээр
(хэмжих нэгж: тонн)
2008 оны 1-9 сар 2009 оны 1-9 сар
улсын нэр Сая тонн эзлэх(%) улсын нэр Сая тонн эзлэх(%)
Вьетнам 14.31 44.2 Австрали 32.34 37.7
Индонез 9.13 28.2 Вьетнам 17.38 20.3
Монгол 2.86 8.8 Индонез 14.85 17.3
Австрали 2.40 7.4 Орос 8.96 10.5
Хойд солонгос 2.05 6.4 Монгол 4.51 5.3

Цаашдын хандлага:
Хятадын түүхий нүүрс үйлдвэрлэгчдийн дунд гарч буй шинэ хандлага нь нүүрсний үйлдвэрлэл хятадын баруун бүс нутгаас бусад нүүрс багатай бүс нутаг руу тээвэрлэх чиг хандлага ажиглагдаж буй. Одоогоор Хятадын Шанши (陕西), Шанши (山西), Өвөр монгол, Шинжиан зэрэг томоохон түүхий нүүрс үйлдвэрлэгчид томоохон цахилгаан станцыг бариулж байгаагийн хамтаар нүүрсийг коксжуулах, шингэн нүүрс гаргах төслүүдэд хөрөнгө оруулж буй.
Харин зүүн бүс нутгийн томоохон түүхий нүүрс үйлдвэрлэгч Шандун, Анхуй, Жиансү мужын нүүрс нь дэгдэмтхий чанар нь өндөр учраас, нүүрсний орд газраа түшиглэн, ойролцоо бүс нутагт нүүрс коксжуулах үйлдвэр, цахилгаан станц, шууд бэхжүүлэх аргаар коскжуулах технологи ашиглан шинэ үйлдвэр бариулж байна. Илчлэг багатай нүүрсний хувьд CFB зуухыг ашиглах нь их байгаа.

No comments:

Post a Comment