Monday, May 2, 2011

Цеолит гэж сонссон уу та?

Цеолитыг байгалийн цеолит ба нийлэг цеолит гэж ангилдаг. Хиймэл аргаар гаргасан нийлэг цеолит нь гол нь катализатор шинжээр нь хэрэглэдэг бөгөөд хэрэглээний талаарх гүн судалаад байгаа. Байгалийн цеолитыг 1976 онд Швейдын ашигт малтмал судлаач A.F. Cronsted анх нээсэн бөгөөд халуун барьх шинж чанар, хүчил даах шинж чанар, цацраг туяа даах шинж чанараар давуу талтай, мөн өртөг багатай, нөөцийн хэмжээ их зэргээрээ одоог хүртэл дэлхий дээр чухалчилан үздэг баялаг юм. Мөн улам илүү анхаарал татах болсон. Хятад улс бол байгалийн цеолитын баялагаар арвин улс юм. Одоогоор мэдэгдэж байгаа цеолитын эх газрууд бол 21 муж хот, өөртөө засах орон бөгөөд нийтдээ цеолит чулууны эх газар 150 гаруй байдаг. Бүрэн бус статистикын мэдээлэл боловч одоогоор цеолитыг жилд 8 сая тонн орчимыг үйлдвэрлэж байна. Цеолит бол цеолит аймагийн ашигт малтмалын ерөнхий нэр, литосефорээр нэлээд өргөн ангиладаг. Нэгэн төрлийн усны агууламжтай шүлт метальд тулгуурлан бүрдсэн цахиур туглагын хүчил юм. Одоогоор 40 гаруй байглийн цеолитыг олж нээгээд байгаа, үүнд түгээмэл байдаг нь: clinoptilolite, erionite, mordenite, stilbite, heulandite, chabazite зэрэг юм. Дотор нь олон нүх болон замтай. Цеолит хамгийн том харьцах гадаргуун талбай (400 м2/г - 800 м2/г), мөн цеолитын бүтэц дээр тэнцвэрт нэмэх ион нь бүтэцтэй нягт бусаар нэгдсэн байдагаараа хялбархан усанд уусаж ион солилцох үйлчилгээ үзүүлдэг, цеолитын сайн шингээгч бөгөөд солилцох шину чанартай.

Дани- Greenland (100 гаруй метр километр, хэдхэн мянган хүнтэй) –ын цеолит агууламж хамгийн өндөр, аммиак шингээх хувь нь хамгийн өндөр. Цаг агаарын хүйтэн уур амьсгалтай тул олборход, Канадын хойд талд байралдаг.
Япон –
1. Хятадын цеолитын өнөөгийн байдал
Хятад бол байгалийн цеолитаар баялаг нөөцтэй улсын нэг бөгөөд улс даяарх 400 гаруй эх газрыг (орд болон цэгийг оруулан) авч статистик тооцоо хийж үзхэд дунд зэргийн 31 газар, баталсан нөөц нь 2.78 тербум тонн, нөөцийн нийт хэмжээ 10 тербум гаруй тонн бөгөөд дэлхийд эхний 3т ордог. Хятад улс байгалийн цеолит clinoptilolite, mordenite –ыг гололдог ба энэ 2 төрөлийг дэлхий дээр түгээмэл хэрэглэдэг ба зарцуулалтын хэмжээ хамгийн их баялаг түүхий эд юм.
Хятад улсын цеолитын нөөц баялаг ихтэй, тархац ихтэй, үйлдвэрлэх хэмжээ их. Бүрэн бус статистик мэдээгээр одоогоор жилд 8 сая орчим тонн цеолит үйлдвэрлэдэг. Үүнээс ойролцоогоор 70-80 хувь нь цементийн үйлдвэрт ашигладаг, харин хөнгөн үйлдвэр, химийн үйлдвэр, хөдөө аж ахуй, байгаль орчинг хамгаалах зэрэг хүрээнд харьцангүй бага хэрэглэдэг.
Цеолит ион солилцох, шингээх, катализатор зэрэг шинж чанараар байгаль орчинг хамгаалах бүтээгдэхүүний хөгжилд маш их нөөц бололцоотой ба өргөн зах зээлийн ирээдүйтэй. Байгал орчин хамгаалах тал дээр байгалийн цеолитыг аж үйлдвэрийн хэрэглээний ус ба ундны ус цэвэршүүлэхэд ашиглах, цацраг туяаны хаягдал цэвэршүүлэх, үнэр оруулагч бодисыг арилгах, амт оруулагч бодисыг арилгах, угаалгын нунтаганд гурван суурьт натри фосфат, фосфорын хүчил байгаль орчинг бохирдуулахаас зайлуулан, хаягдал усан доторх хүнд металын ион зэргийг арилган хүн төрлөхтөн байгаль орчинын хамгаалах ухамсар нэмэгдэхийг дагаад, байгалийн цеолитын хэрэглээ улам нэмэгдэж байна.
Үргэлжлэл бий

3 comments:

  1. баярлалаа гоё мэдээлэл оруулж өгсөнд

    ReplyDelete
  2. tnx uneheer heregte medeelel bolson bna

    ReplyDelete
  3. urgeljleiig ni hurdan oruulari

    ReplyDelete