Wednesday, January 18, 2012

Төмрийн хүдэр, нүүрсийг яаж зарах хэрэгтэй вэ?


Шинжианд 7 хоног томилолтоор явлаа. Олон компаниудтай уулзлаа. Жил завсарлаад ажилдаа ороход олон зүйл өөр болжээ. Шинжиан их хөгжсөн байна. Харилцагчидаа бид өөр өнцөгөөс хардаг болсон байна. Харин харилцагч маань биднийг жинхэнэ түвшинд нь авч үздэг болсон байна. Миний хийж буй бизнес бол гангийн үйлдвэрүүдэд түүхий эд нийлүүлэх бизнес ба энэхүү бүс нутгийн онцлог нь цөөн тооны гангийн үйлдвэртэй, удахгүй олон гангийн үйлдвэрүүд энэ зах зээлд нэвтрэх гэж байгаа тэдгээр нь ашиг ихтэй, гэхдээ түүхий эдээ хямдаар аваад сурчихсан, биднээс бүр хямдаар авна гэж үзэж байгаа нөхдүүд. Ингээд аян замд бодогдсон газрын баялгийг зарах талаар бодогдсон бодлоо та бүхэнд сийрүүлэн хүргэе гэж бодлоо.

11.       Газрын баялгийн худалдааг хийж байгаа бидний байр суурь бол бүс нутгийн тоглогч болох. Гэхдээ бид туршлага байхгүй, бас дэмжлэг байхгүй, бас бүгдийг чадна гэж бодож, чармайж байгаа залуучууд. Бид тэднээс ялгарах зүйл нь азтай, соёлтой, залуу, баялагтай улс. Гэтэл залуу л юм хойно, туршлага дутаж байна, их гүрний бодлогод хавчигдаж байна, монополи зах зээлд хавчигдаж байна. Гэвч зөөлөн нь хатуугаа дийлнэ гэдэг шүү дээ, зах зээл сайнаар иргэнэ, энэ үед бид хөдөлнөө. Одооноос бэлтгэж байгаад яван яван чангарнаа.
22.       Бас л гэтэл нэг харамсалтай зүйл байна. Хятадууд бид нараар биднийг өөрсдийн баялгийг хятадуудад маш хямд үнээр худалдуулж байна. Өөрөөр хэлбэл Хятад компани чадалтай туршлагагүй дөнгөж төгссөн залуучуудыг  ажиллуулан хамаг л лиценз эрхүүдийг шүүрдэн, хямдаар авч байна. Бүр ичмээр зүйл нь УИХ-ийн нөгөө гишүүдээр чинь дамжуулж худалдан авахдаа хамгийн хямд нөхцөлөөр нүүрсийг бүр 1 тонныг 2 доллар хүрэхгүй үнээр үнэлэн авч байна гээд боддоо. Ингэхэд бид эх орноо боддоггүймаа гэхэд ирээдүйгээ бодмоорсондоо.
33.       Хаа сайгүй л хямрал гэж яриж байна. Харин энэ үед бид яах хэрэгтэй вэ? Харин энэ үед хятадууд яаж байна вэ? Энэ үед тэд нэгдэж байна, нийлж байна, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх гэж хичээж байна. Харин энэ үед манай хэдэн уурхай өртөгөө багасгаад, ажилчдаа чадваржуулаад, өндөр технологид хөрөнгө оруулж байгаа бол? Манайхан энэ үед хямд зарж байгаадаа гомдоллон, бүлгээрээ нийлж ханшийг өсгөн тоглолт хийх, улс орныхоо ард иргэдийг илгээрээ хэвтэхийг харж, тэгээд түүндээ ихэнх нь Хятадууд газар нутаг дээрээ явуулж байна гэж татвар авч биднийг хяхаж байна, биднийг дарамталж байна л гэсэн тайлбар өгөх болов уу.
44.       Хятадуудын бодлого бол манай газар зүйн онцлог болох газрын тээврийг ашиглан бидэнд дээр тоглолт хийж байна тамина. Юу вэ гэвэл ихэнх зардлыг хятадын газар нутагт шингээх бодлого баримталж байна. Жишээ нь нэг тонн нүүрс Монгол хил дээр 400 юань байла гэж бодъё. Тэгэхэд боомтоо албаар хилийн зурвасаас хол байршуулна. Тэгээд гаадад тээвэр гэж өндөр зардал бий болгоно. Татвар гэж тонн тутамд 108 юань авна. Нэмээд тонн бүтээгдэхүүн гаалийн хяналтын талбайд буугаад гарахад талбай дээр буулгасан гээд 20 юань явна. ДАраа нь ачиж буулгах зардал, хорио цээр, шалган энээ тэрээ гээд дахиад тонн дутамд 15 юань цохичихно. Тэгээд үйлдвэр хүрэх тээвэр гээд төмөр замыг нь баталж өгөхгүй, баталсан бол дунд нь зогсоогоод авто замаараа нилээд хэдэн жил явуулж, нилээд олон Хятад машинуудаа эргэлтэнд оруулна. Харин энэ машинуудыг ган, төмрөөр л хийнэ, ган төмөр хайлуулахад монголын нүүрс, төмрийн баяжмал, зэсийн баяжмал, шохон чулуу зэрэг түүхий эд хэрэгтэй.  Харин 2012 онд хэдэн сая тонн нүүрс хятад руу гарах бол? Энэ үед манайхан хятадын тээвэрт гэж хэдэн юань Хятадын бүс нутагт шингээж байгаа бол? Харин бид хятадын тээвэр, болон уул уурхайн компаниудаас хэр татвар, хэр хураамж авч үлддэг билээ. Удахгүй бид металлургийн салбартай болох гэж байгаа улс шүү дээ, тэр үед ингээд мангартаад байж байх вий дээ.
55.       За тэгээд Монголчуудын нэг зан байнаа. Тамын тогооны үлгэр. Гайгүй яваа нэгнийгээ үзэхгүй, саад хийнэ, яаж дундаас нь мөнгө хийхээ бодно. Охид залуус нь гайгүй зүйл хэрэглээд ирэхээрээ л хүн чанараа алдсан, энэ ч надад таалагдахгүй байна, тэр ч балай тэнэг байна гэсэн ихэмсэг дээдэс. Залуучууд нь ажиллаж байгаа компаниасаа яаж хэдэн төгрөг тонших вэ? Хятадуудаас ёндооны сураг сонсвол хөл алдаж гүйгээд, төрийн төмчууд нь бүр ярих юмгүй, дан улсаа, үр хүүхдийнхээ хүүхдийн идэх хоолыг худалдаж одоогийн хүүхдүүдээ тэжээж байгаагаа мэдэхгүй. Ингэж амьдарч болохгүй шүү дээ. Наана чинь эх орон байна. Эх орон чинь чиний ачийн хүүхэд л байхгүй юу.
66.       Тэгэхээр би нэгэнт улсын ерөнхийлөгч болж чадахгүйгээс хойш, ядаж л өөрөө яаж амьдрах тухайгаа бодлоо. Би ч гэсэн Хятадуудын өгсөн ёндоог аваад амьдралаа сайжруулчих юм сан гэж боддог байв. Гэтэл одоо бол үгүй ээ, ингэснээрээ хайртай хүүхдүүдийнхээ ач нарын хоолыг түрүүлж идэж байгаагаа ойлгосон. Харин одоо уул уурхай ашигтай, цалин өндөртэй, хийж байгаа ажил маань сонирхолтой тул энийгээ л хийнэ гэж боддог. Тиймээ бид газар ухаж байгаа, тэрийгээ Хятадуудад зарж байгаа, тэр зарж байгаа үнэ нь зах зээлийн үнэд хүрдэггүй, би бурхаын гэсгээл хүртэж ч магадгүй. Гэтэл тэнд уурхай дээр байгаа 2000 хүн энэ мөнгөөр амьдарч байна. Энэ 2000 хүний хэрэглэх зүйлсийг, дахиад хэдэн ч хүн хийж байгаа билээ. Тэдэнд буян хийж байна. Мөн Монгол улс маань дэлхийн газрын баялагийн нийлүүлэгч орон яах аргагүй болно. Энэ үед эртхэн энэ төрлийн худалдааг сурч, Рио тинто, BHP billiton, Vale шиг тоглогч болох бэлтгэлээ одоо л хангах хэрэгтэй. Энэ бэлтгэлийг би хийхгүй бол өөр хэн ч хийх билээ дээ. Тиймээс энэ жил бол би өөртөө өсөж дэвших маш том зорилт тависан он байх болно.     
 Та бүхэн санал бодлоо нээлттэй үлдээгээрэй, за унтлаа. Яг үнэнийг хэлэхэд унтах нойронд хүртэл энэ бүгд үзэгдэж, Хятадуудын худан авагчийн зах зээлд тоглолт хийж байгаадаа  уур хүрч байна, өөрчилөх хэрэгтэй байна.

3 comments:

  1. Маш үнэн зөв зүйл бичжээ. Ашигт малтмалын экспортын талаар төрийн нэгдсэн бодлого дутагдаж байгаа. Хэрэгтэй бодит байдлыг харуулсан нийтлэл гаргасанд баярлалаа.

    Амжилт хүсье

    ReplyDelete